Шууд Chart

Залуучууд Юрий Власкогийн ОУТ-ээс 12 медаль хүртэв

2019-12-04 09:14:57

Чөлөөт бөхийн Европын залуучуудын хошой аварга Юрий Власкогийн дурсгалд зориулсан 23 хүртэлх насны залуучуудын (1997-2002 он) олон улсын тэмцээн энэ сарын 2-3-нд ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдийн спорт цогцолборт боллоо.

Хоёр дахь удаагийн тэмцээнд Монгол, Казахстан, Кыргызстан, Тажикистан, ОХУ-ын Буриад, Саха, Тува, Эрхүү, Хабаровск, Кемерово, Красноярский край, Забайкальский крайгийн 220 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв.

Манай улсаас “Хасу-Мегастарс”, “Тулгат”, “Женко”, “Хангай хүчтэн” клуб, “Хилчин” спорт хороо, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, 73 дугаар сургууль, МУБИС-ийн 39 тамирчин Улаан-Үдийн дэвжээнд зодоглосноос нэг алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл, нийт 12 медаль хүртлээ.

Тэмцээний медальтнууд:
Алтан медаль:
1. Чинбатын Алтангэрэл - 97 кг

Мөнгөн медаль:
1. Энхтуяагийн Тэмүүлэн - 70 кг
2. Дамжингийн Батзул - 79 кг
3. Мөнхбаатарын Цогтгэрэл - 86 кг
4. Баярсайханы Билгүүн - 92 кг

Хүрэл медаль:
1. Нармандахын Наранхүү - 57 кг
2. Эрдэнэбатын Төгсжаргал - 61 кг
3. Мэндбилэгийн Тэмүүжин - 74 кг
4. Чойжилсүрэнгийн Гэндэн-Яримпил - 74 кг
5. Дагвадоржийн Оргилох - 86 кг
6. Баярсайханы Батзориг - 92 кг
7. Содбилэгийн Ган-Эрдэнэ - 125 кг









Нийтэлсэн: У.Баярсайхан

Залуучууд Юрий Власкогийн ОУТ-ээс 12 медаль хүртэв  
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй