Шууд Chart

"Сүү" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байлаа

2019-12-04 11:30:30

2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 100,194,720.21 төгрөгийн үнийн дүн бүхий 490,962 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хишиг Уул" ХК (HSX +14.87%) болон "Сүү" ХК (SUU +5.11%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" ХК (AOI -12.59%) болон "Женко Тур Бюро" ХК (JTB -12.00%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.32 хувиар өсч 18862.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,543,894,479,832.79 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Сүү" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байлаа  
Үзсэн: 1033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй