
Жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлийн буюу жин тус бүрийн шилдэг тамирчид урилгаар зодоглох Чиндао Мастерс тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингүүдэд манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, хөдөлмөрийн баатар Д.Сумьяа тэргүүтэй 10 бөх барилдаж байна.
Уг тэмцээн БНХАУ-д зохион байгуулагдаж буй тул хэсгийн барилдаануудыг шууд дамжуулах боломжгүй юм.
Манай тамирчид одоогийн байдлаар:
Эмэгтэйчүүдийн -57 кг жинд олимпийн мөнгө, дэлхийн аваргын алт, хошой хүрэл медальт, Мастерс тэмцээний дөрвөн удаагийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа эхний тойрогт дэлхийн аваргын мөнгөн медальт Францын залуу тамирчин Сара Леониетэй барилдан ялагдал хүлээж тэмцээнээ дуусгалаа.
Хоёр тамирчны хувьд энэ оны Дюселдорфийн их дуулга тэмцээнд учраа таарахад манай аварга давж байсан удаатай.
Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Л.Өнөболд эхний тойрогт Бразилын Такаватаке Эриктэй барилдан цэвэр ялаад байна.
Эмэгтэйчүүдийн -48 кг жинд дэлхийн аваргын иж бүрэн медальт гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт Мексикийн бөхийг торгуулиар цэвэр яллаа.
М.Уранцэцэг, Л.Өнөболд нар ялж, Д.Сумъяа ялагдал хүлээв | ||
Үзсэн: 1278 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.