
БНХАУ-ын Чиндао хотод “World masters” жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэлсэн бөгөөд одоогоор Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Хэрлэн нар хагас шигшээд шалгараад байна.
Тус тэмцээнд 66 орны 453 бөх барилдаж байгаа агаад манай улсаас 21 бөх зодоглож байгаа юм.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, Монголын 10 жүдоч барилдаж буй.
Хагас шигшээд (48 кг) М.Уранцэцэг Косовогийн Дистриа Красниктай, Г.Хэрлэн (66 кг) Израилын Б.Шмайловтой барилдана.
Түүнчлэн Ё.Басхүү, Л.Өнөболд нар дагах тойрогт хүч үзнэ.
М.Уранцэцэг, Г.Хэрлэн нар хагас шигшээд шалгарлаа | ||
Үзсэн: 1238 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.