Шууд Chart

Гавьяат тамирчин М.Уранцэцэг V байрт шалгарлаа

2019-12-13 08:56:11

БНХАУ-д үргэлжилж буй “World masters” тэмцээнээс эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг V байрт шалгарлаа.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын Мелание Клементтэй барилдав. Тэд энэ жил ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахад М.Уранцэцэг ялж байсан билээ. Гэвч энэ удаа нэмэлт цаг сунган барилдаад дийлдэв.

М.Уранцэцэг “World masters” тэмцээнд 2015 онд түрүүлж, 2017 онд хүрэл медаль хүртэж байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин М.Уранцэцэг V байрт шалгарлаа  
Үзсэн: 684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй