Шууд Chart

"Мандал даатгал" ХК-ийн үнэт цаасны арилжааг нээлээ

2019-12-16 11:12:45

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар "Мандал даатгал" ХК-ийн хүсэлтийн дагуу тус компанийн хувьцааг 100 хуваах замаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 79 тоот албан шаардлагаар хувьцаа хуваахтай холбоотой үйл ажиллагаа бүрэн хийгдэж дуусах хүртэлх хугацаанд тус компанийн үнэт цаасны арилжааг түр зогсоосон билээ.

Улмаар, Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 86 тоот тушаалыг үндэслэн “Мандал даатгал” компанийн хувьцааг хуваахтай холбоотой үйл ажиллагааг хийж дуссантай холбоотойгоор 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр арилжааг ахин нээлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Мандал даатгал" ХК-ийн үнэт цаасны арилжааг нээлээ  
Үзсэн: 877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй