Шууд Chart

"Хорго Хайрхан" ХК-ийн арилжааг түр зогсоолоо

2019-12-17 10:14:06

"Хорго Хайрхан" ХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар "Монгол даатгал" ХХК-ийг өөртөө нэгтгэн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар болсон асуудлыг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн компанийн нэгтгэх үйл ажиллагаа болон оноосон нэр өөрчлөхийг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсныг бүртгэсэн байна.

Уг шийдвэртэй холбогдуулан Улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 88 тоот албан шаардлагаар өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах үйл ажиллагаа "ҮЦТХТ" ТӨХХК-д бүрэн хийгдэж дуусах хүртэлх хугацаанд тус үнэт цаасны арилжааг түр зогсоолоо. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Хорго Хайрхан" ХК-ийн арилжааг түр зогсоолоо   
Үзсэн: 1312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй