Шууд Chart

"Боржигон" дэвжээний ойд зориулсан барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлжээ

2019-12-18 14:00:37

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын "Боржигон" бөхийн дэвжээний 25 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан Бор-Өндөрт болж, Монгол Улсын харцага О.Хангай түрүүлжээ.

Уг барилдаанд улсын харцага Н.Золбоо, улсын начин Ц.Чимэддорж нарын тэргүүтэй хүчит 64 бөх зодоглосон байна.

Их шөвөгт Булган аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Завхан аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар шалгарсан аж.

Энэхүү барилдааны түрүү бөх нэг сая төгрөг, хурдан удмын даага, үзүүр бөх 800 мянган төгрөг, их шөвгийн бөхчүүд тус бүр хагас сая төгрөг гарджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Боржигон" дэвжээний ойд зориулсан барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлжээ  
Үзсэн: 2105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-19 09:23
Хан Хэнтий нутгийнхаа дэвжээнд аварга маань зодоглохгүйдээ. нутгийн олон уран хурц барилдааныг нь үзэх гээд л хүлээж байсан байлгүй. энэ нэг балай допинг гэдэг юмны асуудалыг хурдан шийдээсэй аваргынхаа барилдахыг харах юмсан.ингэж байгаад архид орох вийдээ. овоо сайн уудаг хүүр шүү дээ...
Зочин [127.0.0.xxx] 2019-12-19 05:34
Oyuunbold "avarga" huuliin tsetsed neree bvrtgvvlj chádaagvi wm bolov uu daa, zailuul. MUNGU NI DUUSAH GEED sum, oron nutagt hulgaigaar zodogloj mungu olj bgaa surag bsan
Зочин [127.0.0.xxx] 2019-12-18 19:27
Бүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү

Бидэнтэй нэгдээрэй