Шууд Chart

"Банк бус санхүүгийн цахим мөнгөний үйлчилгээний журам"-ыг хүчингүй боллоо

2019-12-19 14:00:19

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А-45 дугаар тушаалаар “Цахим мөнгөний журам”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 379 дүгээр тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн цахим мөнгөний үйлчилгээний журам”-ыг хүчингүй болголоо.

Эх сурвалж: СЗХ


"Банк бус санхүүгийн цахим мөнгөний үйлчилгээний журам"-ыг хүчингүй боллоо  
Үзсэн: 1451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй