
Олимпийн төрлийн спортын тамирчдад зориулсан олон улсын “Team Visa” хөтөлбөрт ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хамрагдав.
Цахим төлбөр тооцооны тэргүүлэгч, олимп, паралимпын наадмын албан ёсны ивээн тэтгэгч Виза (Visa) болон банк санхүүгийн үйлчилгээгээр тэргүүлэгч Худалдаа хөгжлийн банк хамтран түүнийг “Токио-2020” олимпод оролцоход нь дэмжин ажиллахаар болжээ. Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч М.Уранцэцэг “Visa team”-д хамрагдсан Монголын анхны тамирчин болж байна.
“Visa team”-д тамирчдыг сонгох өндөр шалгууртай. Тухайн тамирчны амжилт, хөдөлмөрч зан чанар, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл, шударга занг чухалчилдаг байна.
Сүүлийн 30 жилийн хугацаанд 40 орны 500 орчим тамирчин уг хөтөлбөрт хамрагдсан аж. Энэ үеэр Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон “М.Уранцэцэгийг энэхүү дэлхийн нэр хүндтэй хөтөлбөрт манай банктай хамтран ажиллаж Монгол Улсаас анх удаа эх орноо төлөөлөн орсонд бид баяртай байна. 2020 оны Токиогийн олимпийн дэвжээнээ оролцож буй тамирчдаа бид сэтгэл зүрхнээсээ дэмжин нэгдэж байна” гэв.
Харин М.Уранцэцэг “Visa team”-д орсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Олон улсад танигдсан, нэр хүндтэй байгууллага болох Виза болон Монгол Улсдаа тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банктайгаа хамтран ажиллаж “Токио-2020” олимпод оролцох болсноор тамирчин миний хувьд олимпоос анхны медалиа хүртэхийн төлөө бэлтгэлдээ илүү анхаарах боломж олгож байгаад баяртай байна” хэмээлээ.
Гавьяат тамирчин М.Уранцэцэг “Team Visa” хөтөлбөрт хамрагдлаа | ||
Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.