Шууд Chart

Чөлөөт бөхийнхөн шинэ жилээ хийв

2019-12-20 09:51:51

Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ жилийн арга хэмжээ “Сити” цамхагийн “Хөвсгөл Лэйк” ресторанд боллоо. Шинэ жилийн арга хэмжээнд МЧБХ-ны удирдлага, үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн, шүүгчид оролцов.

Шинэ жилийн үеэр 2019 оны Казахстаны Нур-Султан хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, “Токио-2020” олимпийн наадмын эрхээ авсан, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэгт 15 сая төгрөгөөр шагнасан бол хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Шоовдор, Б.Болортуяа, залуучуудын ДАШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Н.Анударь нарыг тус бүр тав, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт Ө.Пүрэвсүрэнд дөрөв, хүрэл медальт Б.Бямбадорж, М.Лхагвагэрэл нарт гурав, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэлийг нэг сая төгрөгөөр шагнасан юм.

2019 оны шилдгийн шилдэг дасгалжуулагч Монгол улсын гавьяат дасгалжуулагч Т. Сүхбаатар, П.Чулуунбаатар нарыг нэг сая, шилдэг дасгалжуулагч Монгол Улсын гавьяат тамирчин болон дасгалжуулагч З.Дүвчин, ахмад дасгалжуулагч П.Сумъяа, Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдахыг 500 мянга, шилдэг олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн нэг сая, шилдэг улсын шүүгч Л.Жаргалсайханыг нарыг 500 мянган төгрөгөөр урамшуулав.

МЧБХ-ны удирдлагууд ахмад тамирчин, шүүгч, зүтгэлтэн гээд нийт 44 хүнд тус бүр 200 мянган төгрөг гардуулан өгсөн юм.

Түүнчлэн зарим дасгалжуулагч, шүүгчдийг МҮОХ-ны “Олимпийн алдар”, БТСГ-ын “Спортын алдар” тэмдгээр шагнасан юм. 2020 онд Монголын чөлөөт бөхийн тамирчдын хувьд өндөр хариуцлагатай жил хүлээж байгаа бөгөөд Токиогийн олимпийн наадмын олон эрх авч, олимпийн наадмаас авч чадаагүй алтан медаль авахын ерөөл дэвшүүлье.

 













































Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийнхөн шинэ жилээ хийв  
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй