Шууд Chart

Үндэсний бөхчүүд Ордосыг зорилоо

2019-12-20 15:55:52

Олон улсын Монгол бөхийн “Алтан бүс”-ийн тэмцээн энэ сарын 21, 22-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод болно. Зургаа дахь удаагаа болох гэж буй уг тэмцээнд Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, улсын харцага Т.Баасанхүү, О.Хангай, Н.Золбоо, улсын начин Б.Орхонбаяр тэргүүтэй 10 гаруй хүчтэн зодоглох юм байна.

Өнгөрсөн жилийн тэмцээнд манай улсаас Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага О.Хангай, Д.Анар тэргүүтэй бөхчүүд Өвөр Монголын хүчтэн нийлсэн 128 бөх хүч үзэж, О.Хангай түрүүлж байсан билээ.

Уг тэмцээнийг Бээжингийн эрин зууны “Ажнай” олон улсын соёл жуулчлалын ХХК-ий захирал Тогтохбаатар 2014 оноос зохион байгуулж байгаа юм.

Тэрхүү анхны тэмцээнд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, 2015 онд улсын улсын арслан П.Бүрэнтөгс тэргүүлж, 2016 онд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний бөхчүүд Ордосыг зорилоо   
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй