Шууд Chart

Шинэ Зеланд улсын иргэд 56 мянга гаруй галт зэвсгийг хураалгажээ

2019-12-23 09:01:43

Шинэ Зеландын цагдаагийн байгууллагаас иргэдийн эзэмшилд байгаа галт зэвсгийг худалдан авах зургаан сарын аяныг өрнүүлсэн байна. Энэ хугацаанд иргэд 56 000 гаруй галт зэвсгийг албаныханд хүлээлгэн өгчээ.

Шинэ Зеландын цагдаагийн байгууллагаас иргэдийн эзэмшилд байгаа байгаа галт зэвсэгийн тоог бууруулах үүднээс буцаан худалдан авах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ.

Энэхүү хөтөлбөрийн зарласан зургаан сарын хугацаанд галт зэвсгээ албаныханд сайн дураараа хүлээлгэн өгсөн иргэдэд 95 хувийн нөхөн олговрыг төрөөс олгосон байна. Энэ арга хэмжээ өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлж, 12 дугаар сарын 20-нд дуусчээ.

Шинэ Зеландын цагдаагийн байгууллагын удирдлагууд хөтөлбөр тун амжилттай хэрэгжлээ гэдгийг онцолсон бол Тусгай эрхтэйгээр галт зэвсэг эзэмшигчдийн зөвлөлөөс шүүмжлэлтэй хандсан байна. Тус зөвлөлйн хэвлэлийн төлөөлөгч Шинэ Зеланд улсад 170 000 хууль бус галт зэвсэг хувь хүмүүсийн эзэмшилд байгаа гэжээ.

2016 онд Шинэ Зеландын цагдаагийн байгууллагаас тус улсад иргэд 1.2 галт зэвсгийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэсэн судалгааг гаргаж байж. Энэ нь Шинэ Зеландын дөрвөн хүн тутмын нэг нь орон байрандаа буу хадгалдаг гэсэн үг юм. Хувийн эзэмшилд байгаа галт зэвсгийг бууруулах нь зэвсэгт халдлагын тоог багасгахад чухал нөлөөтэй гэж үзэж байна.

Шинэ Зеланд улсын христийн сүмд галт зэвсэгт этгээд халдаж, 50 гаруй иргэний амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн гуравдугаар сард болсон юм. Тэгвэл энэхүү халдлагын дараагаар Шинэ Зеланд улсын төр болон цагдаа хүчний байгууллагаас галт зэвсгийн эсрэг хууль дүрмийг чангатгаад байна. Тус улсын албаныхан хагас автомат бууг хориглох хуулийг баталж, хэрэгжүүлж эхлээд байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ Зеланд улсын иргэд 56 мянга гаруй галт зэвсгийг хураалгажээ   
Үзсэн: 1053 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй