
БНХАУ-ын Ордос хотод дэлхийн мэргэжлийн бөхийн аварга шалгаруулах “Алтан бүс” тэмцээн өнгөрсөн бямба гарагт болж, Монгол Улсын аварга Н.Батсуурь түрүүлж, аймгийн арслан Б.Тэмүүлэн дэд байрт шалгарав.
Тус тэмцээний зохион байгуулагчид түрүү бөхийг 500 мянган юань буюу 20 орчим сая төгрөг гардаж авсан байна.
Анх удаа болсон уг барилдаанд Монгол, БНХАУ, ОХУ, АНУ-ын бөхчүүд оролцсон аж.
Манай улсаас улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, улсын харцага Т.Баасанхүү, О.Хангай, Н.Золбоо тэргүүтэй 30 гаруй бөх хүрэлцэн очиж хүч үзэв.
Монгол Улсын аварга Н.Батсуурь “Алтан бүс”-д түрүүлж, 500 мянган юань гардав | ||
Үзсэн: 1787 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.