Шууд Chart

“Алтан бүс”-т Өвөр Монголын Өлзийбаатар түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэв

2019-12-23 09:20:31

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод “Алтан бүс”-ийн аварга шалгаруулах Өвөр Монгол 256 бөхийн барилдаан болж, Шилийнгол аймгийн Зүүн үзэмчин хошууны бөх Өлзийбаатар түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэв.

Харин их шөвөгт улсын начин Д.Амаржаргал, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар шалгарсан байна.

Түрүүлбэн Өлзийбаатар нь хоёр жилийн өмнөх энэхүү барилдаанд их шөвөгт шалгарч байсан аж.

Харин анхны барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Цагаанзаан (Өвөр Монгол), О.Хангай нар түрүүлж байсан билээ.   

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алтан бүс”-т Өвөр Монголын Өлзийбаатар түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэв   
Үзсэн: 6278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Eb [127.0.0.xxx] 2019-12-26 08:40
Bukh meddeggui khun unshihad bas l hersuu bichijdee
ж [127.0.0.xxx] 2019-12-24 06:09
хэдэн алтан бүс байнаа . Аварга Батсуурь түрүүллээ гээ биздээ
Зочин [127.0.0.xxx] 2019-12-23 22:26
нэг хүн түрүүлж болдоггүй юмуу
Зочин [127.0.0.xxx] 2019-12-23 20:21
Анхны барилдаанд ямар олон хүн түрүүлээ вэ гэж
Зочин [127.0.0.xxx] 2019-12-23 20:30
кккк бичнэ гэж алж бгаа биз
Зочин [127.0.0.xxx] 2019-12-24 15:25
ийм нэртэй хоёр барилдаан болсон юм. Эхлээд мэдчихээд олон юм ярьж байгаач

Бидэнтэй нэгдээрэй