Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун улсынхаа зэвсэгт хүчний захирагчдыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр дотоодын болон олон улсын нөхцөл байдлаас гадна Умард Солонгосын армийг бэхжүүлэх асуудлаар ярилцжээ.
Умард Солонгосын Хөдөлмөрчдийн намын Армийн Төв хорооны уулзалт болсон талаар тус улсын төрийн хэвлэл дамжуулсан байна. Энэхүү уулзалтыг Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун даргалан явуулжээ. Хөдөлмөрчдийн намын сонин болох Родон Синмун удирдагч Ким Жон Ун батлан хамгаалахын тэргүүлэх албан тушаалтнуудтай уулзаж байгааг харуулсан зургийг ням гарагийн дугаарынхаа эхний нүүрэнд хэвлэсэн байна.
Уулзалтын үеэр удирдагч Ким Жон Ун дотоод болон олон улсын нөхцөл байдлыг тайлбарласнаас гадна армийн бүхий л анги нэгтгэлүүдийн чадавхийг сайжруулах чухал арга хэмжээнүүдийг хэлэлцжээ. "Родон Синмун" сонины нийтлэлд удирдагчид Умард Солонгосыг гадны халдлагаас хамгаалах зэвсэгжилтийг боловсронгуй болох асуудлуудыг хэлэлцсэн гэдгийг онцолсон ч нарийн мэдээлэл өгөөгүй байна.
Хөдөлмөрчдийн намын төв хороо энэ сарын сүүлчээр ээлжит уулзалтаа зохион явуулна гэдгийг Пехньян өмнө нь дамжуулж байсан юм. Энэ хуралдаанаар Умард Солонгосын болон АНУ-ын хоорондох харилцаа болон цөмийн пуужингийн хөтөлбөрийн талаарх чухал шийдвэрүүд гарна гэсэн хүлээлт байгааг олон улсын зарим хэвлэлд онцолжээ.
| Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун армийн захирагчидтай уулзжээ | ||
| Үзсэн: 1133 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.