Өнгөрсөн аравдугаар сард Окинава мужид байрлах Японы түүхэн шилтгээн гал түймэрт өртсөн юм. Энэ түймрээс хойш тус шилтгээнийг хүрээлсэн хана, хэрмийн гэрэлтүүлгийг асаахгүй байсан нь аюулгүй байдалтай холбоотой байжээ.

Тэгвэл өнгөрсөн ням гарагийн орой 18:00 цагаас эхлэн Шүри шилтгээний эргэн тойрон дахь гэрэлтүүлгийг асаасан байна. Шөнийн гэрэлтүүлгийг асааснаар энэ түүхт шилтгээн бүхий газарт орой үдшийн цагаар зочилж байгаа жуулчид болон иргэд дурсгалын зураг авахуулах, 14-р зууны үед анх баригдсан шилтгээнийн шөнийн дүр төрхийг харах боломжтой болж байна.
![]()
| Шүри шилтгээний шөнийн гэрэлтүүлгийг дахин асаажээ | ||
| Үзсэн: 938 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.