Афганистан улсад ерөнхийлөгчийн сонгууль явагдсан юм. Урьдчилсан дүн мэдээгээр ерөнхийлөгч Ашраф Гани хоёр дахь удаагаа улиран сонгогдоод байна. Харин түүний гол өрсөлдөгч Абдулла Абдулла сонгуулийн санал хураалт будлиантай явагдсан гэж үзэж байгаа илэрхийлж, урьдчилсан дүн мэдээтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Афганистаны сонгуулийн хорооны албаныхны өгсөн мэдээллээр тус Ашраф Гани ерөнхийлөгчийн албан үүргээ үргэлжлүүлэх нь тодорхой болоод байна. Тэрээр 9-р сарын 28-нд явагдсан санал хураалтаар 50.64 хувийн дэмжлэгийг аваад байгаа бол түүний гол өрсөлдөгч Абдулла Абдулла 39.52 хувийн саналыг авсан гэдгийг зарлаад байгаа юм. Энэ нь сонгуулийн урьдчилсан дүн мэдээ бөгөөд удахгүй албан ёсны дүнг танилцуулна. Ер нь Афганистаны сонгуулийн дүнг 10-р сарын 19-нд танилцуулах товыг гаргаад байсан ч техникийн асуудалтай, будлиантай холбоотойгоор ийнхүү хойшлогдсон юм. Хэрэв Ашраф Гани болон Абдулла Абдулла нарын аль нэг нь 50 дээш хувийн саналыг аваагүй бол хоёр дахь удаагийн санал хураалт явагдах нь тодорхой байсан юм. Хоёр удаагийн саналыг хураалтыг ирэх хавар явуулж магадгүй байжээ.

Сонгуулийн хорооноос Ашраф Гани олонхийн саналыг аваад байгаа урьдчилсан дүн мэдээг танилцуулсны дараагаар Абдулла Абдулла байр сууриа илэрхийлжээ. Тэрээр будлиантай сонгуулийн дүнг одоогоор хүлэн авахгүй гэдгээ мэдэгджээ. Харин Афганистан сонгуулийн хороо бүх нийтийн сонгуулийг шударга, үнэнчээр мөн өндөр үүрэг хариуцлагатайгаар зохион байгуулсан гэдгээ илэрхийлж байгаа юм.
| Урьдчилсан дүнгээр Афганистаны ерөнхийлөгчийн сонгуульд Ашраф Гани ялалт байгуулжээ | ||
| Үзсэн: 939 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.