Шууд Chart

БНХАУ, Өмнөд Солонгос болон Японы худалдааны сайд нар чөлөөт худалдааны хэлэлцээрийг түргэвчлэхээр санал нэгджээ

2019-12-23 16:14:56

БНХАУ, Өмнөд Солонгос болон Японы удирдагчдын дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногт Хятадын Сичуан мужид  зохион байгуулагдах юм. Тэгвэл дээрх гурван орны Худалдааны сайд нар Бээжин хотод уулзалт хийлээ. Уулзалтаар Хятад, Өмнөд Солонгос болон Японы Худалдааны сайд нар чөлөөт худалдааны асуудлаарх гэрээ хэлцлийг батлах үйл явцыг аль болохоор түргэвчлэхээр санал нэгджээ.  

БНХАУ, Өмнөд Солонгос болон Японы худалдааны сайд нарын хоорондох уулзалт өнгөрсөн гурван жилийн хугацаанд анх удаагаа зохион байгуулагдлаа. Уулзалтад Хятадын Худалдааны сайд Жон Шан, Японы Худалдаан сайд Хироши Кажимаяа болон Өмнөд Солонгосын талыг төлөөлж  Сүн Юн-мо нар оролцсон юм. Сайд нарын хэлэлцсэн хамгийн чухал асуудал нь  Өмнөд Солонгос, Япон болон БНХАУ-ын хоорондох чөлөөт худалдааны гэрээ хэлцлийг байгуулах үйл явцыг түргэвчлэх асуудал байжээ. Үүний дотор  Бүс Нутгийн Иж Бүрэн Эдийн Засгийн Түншлэлийн хэлэлцээр ч багтаж байгаа юм. Төлөөлөгчид олон улсын худалдааны нөхцөл сайнгүй байгаа энэ цаг үед  Өмнөд Солонгос, Япон болон Хятадын хоорондох  худалдааны харилцааг бэхжүүлэх туйлын чухал байгааг онцолжээ. Сөүл, Токио болон Бээжингийн төлөөлөгчид Ази Номхон далайн 16–орныг багтаасан Бүс Нутгийн Иж Бүрэн Эдийн Засгийн Түншлэлийн худалдааны гэрээг ирэх жилийн эцэс гэхэд батлах асуудлаар дээр хамтран ажиллахаар  тохиролцоод байна.

Энэ уулзалтад оролцсон Японы худалдааны сайд Кажимаяа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ Бүс Нутгийн Иж Бүрэн Эдийн Засгийн Түншлэлийн гэрээний байгуулахын тулд Энэтхэг улсын асуудалд анхаарал хандуулах ёстой байгааг хэлж. Учир нь Энэтхэг улс дээрх хэлэлцээнээс нэрээ татахаа саяхан мэдэгдээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ, Өмнөд Солонгос болон Японы худалдааны сайд нар чөлөөт худалдааны хэлэлцээрийг түргэвчлэхээр санал нэгджээ  
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй