Шууд Chart

Эзэн хаан асан Акихито 86 нас хүрч байна

2019-12-23 16:43:41

1933 оны 12-р сарын 23-нд мэндэлсэн Японы сүр жавхлант эзэн хаан асан Акихито хаан ширээнээсээ бууснаас хойш анхны төрсөн даваа гарагт тэмдэглэлээ. Японы 125 дахь хаан асан Акихито болон түүний гэргий Мичико нар хаан ширээг залгамжилсан Нарухито төдийгүй эзэн хааны гэр бүлийн бусад гишүүд, зочидтой уулзаж, баяраа  тэмдэглэжээ. Тэд баярын зоогийг хамтдаа барьсан юм.

1989 онд онд хаан ширээнд сууж, 30 жил хаанчилсан Акихито өнгөрсөн 4-р сард хүү Нарухитод хаан ширээгээ өвлүүлсэн өгсөн юм. Энэхүү хаан ширээг залгамжлах ёслолын үеэр эзэн хаан асан Акихито болон түүний гэргий Мичико нар хэд хэдэн баяр, ёслолын үйл ажиллагаанд оролцож, олон нийтийн өмнө үзэгдсэн юм. Акихито нас өндөр болсны улмаас хаан ширээг хүүдээ залгамжлуулж,  одоо улс төр, олон нийтийн ажил, үйл ажиллагаанаас зайгаа барьж, сэтгэл санаа тогтуун, амар жимэр амьдарч байгааг Японы Эн Эйк Ки агентлагийн мэдээлэлд онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эзэн хаан асан Акихито 86 нас хүрч байна  
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй