Шууд Chart

Японы Санта клаус агаарын бөмбөлөг хөлөглөж байна

2019-12-24 09:00:00

Нагано мужийн хүүхдүүд нисдэг Санта клаусаас бэлэг гардан авч байна. Тус мужийн Саку хотод хүүхдүүдэд бэлэг тараахаар зургаан ч агаарын бөмбөлөг хөөрсөн байна. Эдгээр агаарын бөмбөлөгт өвлийн өвгөнөөс гадны тэдний хамгийн эрхэм зүйл болох бэлгийг ачжээ. Нагано мужийн орон нутгийн агаарын бөмбөлөгний клубээс энэхүү үйл ажиллагааг жил бүр зохион явуулдаг юм. Энэ жил агаарын бөмбөлгийн тоог нэмэгдүүлж, аль болохоор олон айл өрхийн хүүхдүүдэд бэлэг хүргэхийг зорьж байна. Өнгөрсөн 10-р сард Нагано мужийг Хагибис хар салхи дайрч, иргэд амь нас эд хөрөнгөө хохирч нөхцөл байдал одоог хүртэл хүнд байгаа юм.

Тиймээс ч бэлэг тараахад ашиглах агаарын бөмбөлгийн тоог нэмэгдүүлсэн нь байгалийн гамшигт өртсөн бүс нутгийн хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжихэд ихээхэн тус нэмэр болно гэж үзэж байгаа юм.

Санта нарын хөлөглөсөн агаарын бөмбөлөг газраас дээш 40 метрийн өндөрт аажуухан аялж буй нэг бөмбөгөнд зургаан Санта клаус суужээ. Тэд гудамж талбайд явж байгаа хүүхдүүд энэхүү гэнэтийн бэлгийг барьж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Санта клаус агаарын бөмбөлөг хөлөглөж байна  
Үзсэн: 1227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-25 10:54
Төв аймгийн хойд сумдууд нүүрсгүй хэцүү л байна даа. Товчоогоор хураагаад байдаг утаагүй түлш хотоос гаргахгүй . Уулын модыг хугалаад түлээд байдаг

Бидэнтэй нэгдээрэй