Шууд Chart

“Нотр Дам” сүм 200 гаруй жилийн түүхэнд анх удаагаа зул сарын баярыг тэмдэглэхгүй

2019-12-24 10:00:00

Дунд зууны үеийн Нотр Дам буюу Эх дагинын сүм гал түймэрт автсанаас хойш тус сүмийг сэргээх засварлах ажил эхлээд байгаа юм. Үүнээс үүдэн алдарт Нотр Дам сүмд  жил бүрээр зохион байгуулагддаг зул сарын баярын үйл ажиллагаа, мөргөл энэ жил цуцлагдсан байна. 1803 оноос хойш огт тасалдаж байгаагүй мөргөл зул сарын үйл ажиллагааг энэ жил буюу 200 гаруй жилийн түүхэнд анх удаагаа цуцалж байгаа нь энэ юм. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны байгууллага болох ЮНЕСКО гийн өв соёлын жагсаалтад багтсан, 850 жилийн настай сүм өнгөрсөн 4-р сарын 15 нд гал түймэрт өртсөн юм.  Энэ  галт түймрийн үеэр тус  түүхт барилгын дээврийн зарим хэсэг  шатсан юм. 

Дэлхийн хоёр дугаар дайны үеэр нацистууд Парис хотыг эзлэх үед ч гэсэн Порт Дамын сүм уламжлал ёсоор зул сарын үйл ажиллагааг зохион явуулж байсан удаатай. Францын ерөнхийлөгч Макрон таван жилийн дотор  Эх Дагинын сүмийг сэргээн босгоно гэж мэдэгдсэн. Харин тус улсын ерөнхий сайд эвдэрч сүйдсэн хэсгүүдийг сэргээх босгох ажлын хүрээнд олон улсын уран барилагчдын дунд уралдаан зарлаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Нотр Дам” сүм 200 гаруй жилийн түүхэнд анх удаагаа зул сарын баярыг тэмдэглэхгүй  
Үзсэн: 1065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй