
Олимп, дэлхийн аварга Ираны алдарт бөх Хассан Яздани клубүүдийн ДАШТ-ий өмнө бэлтгэлийн үеэр өвдгөндөө бэртэл авч Тегераны эмнэлэгт хүргэгджээ.
Урьдчилсан мэдээллээр Яздани дор хаяж гурван сар бэлтгэл хийх боломжгүй гэнэ. Иран Улсаас “Токио-2020” олимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөх Яздани формондоо хэр хурдан орохыг бөх сонирхогчид нь хүлээж байна.
Түүнчлэн Ираны шилдэг бөхчүүдийн нэг ДАШТ-ий хошой хүрэл медальт Алиреза Карими саяхан өвдөгөндөө мэс засал хийлгэжээ.
Ираны алдарт бөх Хассан Яздани өвдгөндөө бэртэл авч эмнэлэгт хүргэгджээ | ||
Үзсэн: 1141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.