
Бүх Японы АШТ буюу “Эзэн хааны цом”-ын тэмцээн Токио хотод энэ сарын 19-22-нд хотод боллоо.
Япончууд чөлөөт бөхийн төрлөөр эрэгтэйчүүдийн 57, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Токио-2020” олимпийн наадмын эрх авч чадаагүй байгаа.
Тэгвэл дээрх жингүүдэд түрүүлсэн Рей Хигүчи (57 кг), Cосүке Такатани (86 кг), Найоя Акагүма (97 кг), Тецүя Танака (125 кг), Юи Сүсаки (50 кг) нар Наран улсыг төлөөлж БНХАУ-д болох Азийн тивийн олимпийн эрхийн тэмцээнд хүч үзнэ.
“Рио-2016” олимпийн мөнгөн медальт Рей Хигүчи хоёр жин бууж, гурван жилийн дараа хуучин жиндээ зодоглож шигшээ барилдаанд 2017 оны дэлхийн аварга Юки Такахашиг 7:6-гаар ялжээ. Дэлхийн хошой аварга Сүсаки өнгөрсөн хавар Японы аваргад Юки Ириэд ялагдаж дэлхийн аваргыг өнжсөн бол энэ даагаа амжилттай нэхэж 2:1-ээр илүүрхэв.
Олимпийн мөнгөн медальт Рей Хигүчи гурван жилийн дараа хуучин жиндээ зодоглож байна | ||
Үзсэн: 1447 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.