ОХУ-ын гадаад харилцааны яам байгалийн хийн шинэ хоолойн бүтээн босголтод оролцсон байгууллага аж ахуй нэгжүүдэд нь тавьсан АНУ-ын хориг арга хэмжээг шүүмжилсэн мэдэгдэл гаргалаа. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын байгалийн хий экспортлох Хойд Урсгал-2, Туркийн урсгал гэсэн хоёр төсөлд тавих хоригийг багтаасан хуулийн төсөлд өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурсан юм. Хойд Урсгал-2 төсөлд хамтран оролцож байгаа Герман улс ч мөн Америкийн энэ хоригийг эрчим хүчнийх нь нийлүүлэлтэд сөрөг нөлөөтэй гэж үзэж байна.
Москвагийн хувьд АНУ Оросын Европ руу чиглэсэн эрчим хүчний нийлүүлэлтийг хязгаарлах зорилготой байна. Америкийн энэ хууль Оросын байгалийн хийн экспортыг хязгаарлахаас илүүтэйгээр Европын эдийн засгийн хөгжлийг сулруулах болно. АНУ геополитикийн ашиг сонирхлоосоо болж, НАТО-дахь түншүүдээ хохироож болохгүй гэж үзэж байна. Хойд Урсгал-2 хийн хоолой нь Балтийн тэнгисээр дамжуулж Оросын байгалийн хийг Германд хүргэх, Туркийн урсгал хоёр хийн хоолой нь хар Тэнгисийн ёроолоор Туркд хүргэх зорилготой тавигдаж байгаа хамтын ажиллагааны том төсөл юм. Хойд Урсгал -2 хийн хоолойг 2020оны дунд үед ашиглалтад оруулахаар хоёр тал төлөвлөж байгаа юм.
Иймд төслийн нөгөө тал болох Германы эрх ашиг ч давхар хөндөгдөж байгаа учраас Берлин Америкийг хоригийг мөн адил шүүмжилж байна. 2011онд Фукушимагийн цөмийн станцад доголдол гарснаас хойш Герман улс цөмийн 10 станцаа хааж, хүлэмжийн хий бууруулахын тулд нүүрсний цахилгааны станцуудынхаа тоог бууруулах зорилт тавиад байгаа юм. Иймд Оросын байгалийн хийг авах нь Германы эрчим хүчний эрэлтийг хангахад дэмжлэг болно гэж харж байна.
| ОХУ АНУ-ын хориг Европын эдийн засгийн хөгжлийг сулруулна гэж мэдэгдэв | ||
| Үзсэн: 886 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.