Шууд Chart

Нарендра Моди лалын шашинтнуудыг ялгаварлан гадуурхсан гэгдэж буй хуулийн төслийг өмөөрлөө

2019-12-24 14:01:15

Өнгөрсөн сард Энэтхэгийн парламент Пакистан, Бангладеш болон Афганистаны хууль бус цагаачдад иргэншил олгох хуулийн төслийг дэмжин баталсан юм. Гэхдээ тус хуулийн төсөлд дээрх орны лалын шашны шүтлэггүй цагаачид л иргэншил олгоно гэж заасан юм. Харин Энэтхэгт шашнаар ялгаварлан гадуурхаж байгааг буруутгасан иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, 20 гаруй хүн амиа алдаад байгаагаас гадна олон мянган хүн баривчлагдаад байна. Тэгвэл энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн ням гарагт мэдэгдэл хийж, өөр байр суурийг илэрхийллээ. Тэрээр лалын шашны шүтлэгтэй гадаадын цагаачдад иргэншил олгохгүй гэсэн заалт бүхий дээрх хуулийн төсөл нь Энэтхэгийн муслимын шашинтнуудад ямар нэгэн сөрөг нөлөөг үзүүлэхгүй гэдгийг хэлжээ. Мөн тэрээр Энэтхэгийн олон муж, хотыг хамраад байгааг иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнд сөрөг хүчнийг буруутгасан байна.

Ерөнхий сайд Моди иргэншил олгох хуулийн төсөл Энэтхэгийн муслим шашинтнуудыг шахан хавчих зорилготой гэсэн буруу, ташаа мэдээллийг сөрөг хүчин иргэдэд түгээж гэж буруутгажээ. Хүн амынхаа тоогоор Хятадын дараагаар дэлхийд хоёрт орох Энэтхэгийн нийт иргэдийн 20 орчим хувь нь  лалын шашны шүтлэгтэй юм. Сөрөг хүчин болон зарим байгууллагын зүгээс  ерөнхий сайд Моди  Хиндү шашны үзэл санаа, бодлогыг илт сурталчилж, хөхүүлэн дэмжиж байна гэж буруутгаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нарендра Моди лалын шашинтнуудыг ялгаварлан гадуурхсан гэгдэж буй хуулийн төслийг өмөөрлөө  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй