Шууд Chart

"Мандал Даатгал" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байжээ

2019-12-24 15:08:51

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 144,862,967 төгрөгийн үнийн дүн бүхий 333,390  ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто импекс" ХК (AOI +14.90%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL +4.31%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Силикат" ХК (SIL -15.00%) болон "Эрдэнэт зандан" ХК (IND -14.71%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.24 хувиар өсч 18937.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,601,608,478,714.89 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Мандал Даатгал" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байжээ  
Үзсэн: 812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй