ОХУ болон Украины эрх баригчид байгалийн хийг Украины газар нутгаар Европ руу дамжуулах үйл явцыг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Москва Киев хоёр тохиролцоонд хүрснээр өвлийн улиралд Оросын байгалийн хийн нийлүүлэлт зогсох вий гэсэн Европ тивийн болгоомжлолыг арилгаж байна.
ОХУ Европ руу нийлүүлдэг байгалийн хийн 40 хувийг Украины газар нутгаар дамжуулдаг юм. Өмнөх 5 жилийн хугацаатай гэрээний хүчинтэй хугацаа энэ оноор дуусгавар болж байгаа учир хоёр орны засгийн газрын тохиролцооны дагуу Оросын Газпром, Украины Нафтогаз компаниуд шинэ гэрээг 2020 оноос өмнө байгуулахаар болж байна. Шинэ гэрээг өмнөхийн адил 5 жилийн хугацаатай, 10 жилээр сунгах нөхцөлтэйгээр байгуулах юм байна.
Энэ сарын 29-нд Газпром Украинд хий дамжуулсны төлбөрт 2,9 тэрбум доллар төлөх юм байна. Украины эрчим хүчний сайдын мэдэгдсэнээр шинэ гэрээгээр 2020 онд ОХУ Украины газар нутгаар 65 тэрбум куб метр байгалийн хийг, 2021-2024 оны хооронд жил тутамд 40 тэрбум куб метр хийг Европын зах зээлд нийлүүлэх юм байна. Энэ нь ОХУ өмнөх 5 жилд Украинаар дамжуулж байсан хийн нийлүүлэлтээс бага дүн юм байна.
Иймд ОХУ Украинаар хий дамжуулах шинэ хоолой тавих чиглэлд эрчимтэй ажиллаж байна. Тэдгээр хийн хоолойн нэг нь одоо Орос, Германы хооронд бүтээн босголт нь явж байгаа Хойд Урсгал-2 төсөл юм.
| ОХУ болон Украины байгалийн хий дамжуулах гэрээгээ шинэчлэн байгуулахаар тохирлоо | ||
| Үзсэн: 516 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.