
Олон улсын жүдо бөхийн холбооноос шилдэг эмэгтэй шүүгчдийг зарлалаа. Өмнөд Солонгосын шүүгч Хён Сук Хи энэ жил нийт 16 тэмцээн шүүсэн дотор ДАШТ, Их Дуулга, Гран При зэрэг 2019 оны бараг бүх том тэмцээн багтаж байгаа юм.
Тэрбээр 1996 оны олимпийн наадмын мөнгөн медальт, алдартай бөх билээ. Тиймээс барилдааныг маш сайн ойлгож шүүдэг. Түүний чансааны оноо 7.5 байгаа юм.
Харин энэ жилийн хамгийн өндөр оноотой шүүгч бол Монголын иргэн Т.Энхцэцэг байлаа. Түүний дундаж оноо 8.4 байгаа нь эрэгтэй шүүгчдийн чансаанд ч дээгүүрт тооцогдож байна.
Т.Энхцэцэг олон улсын шилдэг шүүгчээр шалгарчээ | ||
Үзсэн: 951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.