
Шинэ Үндсэн хуулиа баталсан түүхт үйл явдалд зориулсан барилдаан энэ ням гарагт буюу нэгдүгээр сарын 12-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Зарим жил энэхүү барилдааныг өнжиж байсан бөгөөд хамгийн олон түрүүлсэн нь дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ бөгөөд дөрвөн удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэсэн байна. Харин өнгөрсөн жил Буянт-Ухаа спортын ордонд болж улсын харцага О.Хангай түрүүлж, аварга Н.Батсуурь үзүүрлэж байсан юм.
1992 оны өвлийн өдрүүдэд Монгол түмэн ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж байсан түүхтэй.
Монголчууд түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсны сүүлийнх нь энэ юм. Товлосон хугацаанаас нэлээд удаан хуралдаж энэхүү Үндсэн хуулийг баталсан бөгөөд дараа нь хүчит бөхийн барилдаан хийж улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, депутат Хорлоогийн Баянмөнх аварга үзүүрлэж байжээ.
Шинэ Үндсэн хуулийн нэрэмжит барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ дөрвөн удаа түрүүлжээ | ||
Үзсэн: 991 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.