Шууд Chart

Д.Оргил: Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2019 оны 12 сард 756 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 169 тэрбум төгрөгөөр буурсан

2020-01-09 17:25:14

Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д. Оргилоос тодруулга авлаа.

- Монгол Улсын ҮАБЗ-ийн шийдвэрээр тэтгэврийн зээлийг тэглэхээр болоод байна. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас тооцоог нь гаргасан гэж байна. Үүнд тайлбар өгнө үү?

- ҮАБЗ-ийн гишүүд буюу Монгол Улсын төрийн 3 өндөрлөгийн шийдвэр гарч, улмаар тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг боловсруулан, Засгийн газраас өргөн бариад байна. Төв банкны тухай хуульд заасанчлан Монголбанк нь өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Үүнтэй уялдаатайгаар Монголбанк судалгаа, тооцооллуудыг хийж ажилладаг. Монголбанкинд банкуудын зээлийн мэдээлэл байршдаг бөгөөд энэ чиг үүргийнхээ хүрээнд холбогдох судалгаа, тооцооллуудыг хийдэг.

- Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр нь гэнэтийн байсан боловч арван хоёрдугаар сард тэтгэврийн зээл өссөн эсэхийг хэлэлцэж байна. Тэтгэврийн зээл олголт оны төгсгөлд нэмэгдсэн үү?

- Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг хэлэлцэх үеэр тэтгэврийн зээл огцом өссөн эсэх талаар яригдсан байгаа. Гэхдээ бидэнд байгаа статистик тоонуудаас харвал арай өөр байгаа юм. Тухайлбал, 2018 оны 12-р сард тэтгэврийн зээл 925 тэрбум төгрөгт хүрч өмнөх сараас 14 тэрбум төгрөгийн өсөлттэй байсан байна. Тэгвэл 2019 оны 12-р сард тэтгэврийн зээлийн үлдэгдэл  757 тэрбум төгрөгт хүрч 19 тэрбумаар буурсан. Тухайн сард шинээр олгосон зээл 55 тэрбум төгрөг байгаа бол төлөгдсөн зээлийн хэмжээ нь 73 тэрбум төгрөг байна. Энэ нь өмнөх саруудад ажиглагдаж байсан хэвийн түвшин гэсэн үг. Харин ч шинээр олгосон зээлийн хэмжээ 2018 оны 12-р сарын дүн болох 91 тэрбум төгрөгөөс даруй 37 тэрбум төгрөгөөр бага байна. Түүнчлэн 2018 оны 12-р сард тэтгэврийн зээлийн үлдэгдэл 925 тэрбум байсан бол энэ нь 2019 оны 12 сард 756 тэрбум төгрөгт хүрч нийт 169 тэрбум төгрөгөөр буурсан дүр зурагтай байна.

Мэдээлэл өгсөнд баярлалаа.


Д.Оргил: Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2019 оны 12 сард 756 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 169 тэрбум төгрөгөөр буурсан  
Үзсэн: 1430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-09 20:03
Оргил дүүдээ шинэ оны мэнд
Зочин [127.0.0.xxx] 2020-01-09 18:13
Нэмж зээл авсаныг тодруулах талаар асуухад шал өөр хариулт өгөх юм
Өндөр настан [127.0.0.xxx] 2020-01-10 00:02
Хөгшин хүнээс тэнэг юм ойлгодоггүй юмуу. Зээлийн хэмжээ буурсан байхад ойлгомжтой бишүү

Бидэнтэй нэгдээрэй