Шууд Chart

Самбо бөхийн улсын 13 удаагийн аварга Б.Ариун-Эрдэнэний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

2020-01-15 09:31:12

Самбо бөхийн улсын 13 удаагийн аварга Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Тэрбээр ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл, дэлхийн тулааны наадмын хошой алт, Ази тивийн таван удаагийн аварга, хошой хүрэл медальт  тамирчин юм.

Тодруулбал, 2005 онд Казахстаны Астана хотод хотын дэмжээнээс самбо бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж, Ази тивиийн тэргүүн бөхөөр шалгарч байв.

Бөхийн бүхий л төрлөөр 26 жил хичээллэсэн тэрбээр Монгол Улсынхаа нэрийн өмнөөс жүдо бөхөөр Ази тивиийн аварга, “Дэлхийн цом”-ын аварга, жиү жицү бөхөөр дэлхийн аварга цолыг хүртэж байлаа.

Харин өдгөө ирээдүйн аваргуудыг бэлтгэх нөр их ажилд шамдаж байгаад тань амжилт хүсэе ээ.

 











Нийтэлсэн: У.Баярсайхан

Самбо бөхийн улсын 13 удаагийн аварга Б.Ариун-Эрдэнэний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 1696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй