
Дорноговь аймгийн "Боржигидай сэцэд" зохиолчдын нэгдлийн хамт олон "Хаан туульс" шүлгэн туульсыг Монгол бичигт хөрвүүлжээ.
С.Буяннэмэхийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Р.Батжаргалын "Хаан туульс" шүлгэн туульс нь боржигидын хаадын түүхээс сэдэвлэн бүтээсэн яруу найргийн уран зохиол юм.
Дээрх нэгдлийн уран бүтээлч болох МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ду.Батмэнд "Сэрэхүйн хүрд", "Сүүтэй итгэлд бийрээ дүрж..," номоо Монгол, кирилл бичгээр Монгол хэл, уран зохиолын багш Л.Лоохуузтай хамтран гаргаж билээ.
Мөн "Боржигидай сэцэн" салбарын гишүүн "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "Замбуулингийн чөлөөнд" номоо хос бичгээр гаргаж байв.
"Хаан туульс" Монгол бичгээр хөрвүүлэгдэв | ||
Үзсэн: 646 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.