Шууд Chart

Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-02-13 14:20:27

2026 оны хоёрдугаар сарын 13-наас 
2026 оны хоёрдугаар сарын 22-ныг хүртэлх
арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

15-19-ний хооронд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч суларна, 20-21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй, салхи шуургатай, хүйтний эрч чангарч болзошгүй байна.  

Хур тунадас: 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 13-нд нутгийн зарим газраар, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 21-нд тал, хээрийн нутгаар секундэд секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 15-19-ний хооронд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн байна. 20-22-ны хооронд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 21-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 13-16-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-31 хэм, бусад хэсгээр 20-25 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 17-19-нд хүйтний эрч суларч шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн байна.


Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй