Уламжлалт Цагаан сарын баярыг угтаж нийслэлийн Онцгой байдлын газраас 9 дүүргийн хэмжээнд эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд томоохон зах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй худалдааны төвүүд, нийтийн байр, гал түймрийн эрсдэл өндөр гэр хорооллын айл өрхүүд, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллага болон төрийн байгууллага, хуулийн этгээдэд галын аюулгүй байдлыг хангах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах мэдэгдлийг хүргүүлэн, хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн цагаан сарын баяр амралтын өдрүүдэд гэр хорооллын айл өрхийн аюулгүй галлагаа, угаарын хийн хордлого, цахилгааны хэт ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлэх, асаасан зул, арц, хүжийг эзэнгүй гэрт орхихгүй байх, ахуйн хэрэглээний хийн түлш /газ/-ний аюулгүй ажиллагааны талаар заавар зөвлөмжийг хүргэн аюулгүй байдлыг хангаж байна.
Өнгөрсөн жилийн цагаан сарын баяр, амралтын өдрүүдэд ирсэн дуудлага мэдээллээс үзэхэд нийт гал түймрийн дуудлагын 46 хувийг ил гал, 42 хувийг цахилгааны ашиглалт, угсралтын аюулгүй байдал хангаагүйн улмаас гарсан гал түймрийн дуудлага эзэлсэн байна.
| “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна | ||
| Үзсэн: 153 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.