
Жүдо бөхийн ирэх оны ДАШТ Узбекистаны нийслэл Ташкент хотод болохоор тогтсоныг Олон улсын жүдо бөхийн холбооноос мэдээллэв.
Ташкентэд ҮОХ-ны байранд өчигдөр IJF холбоо Узбекистаны жүдогийн холбоотой ДАШТ-ийг зохион байгуулах гэрээ байгуулах ёслол болж, талууд гарын үсэг зурснаар 2021 оны ДАШТ-ийг анх удаа Олон улсын харааны бэрхшээлтэй иргэдийн спортын холбоотой хамтран зохион байгуулахаар болжээ.
Узбекистаны жүдогийн холбооны тэргүүн Азиз Камилов “Манай холбоо жүдо бөхийн олон том тэмцээн, Гран Приг зохион байгуулж байсан. Ирэх жилийн ДАШТ ч түүхэн дэх хамгийн шилдэг тэмцээний нэг болох болно” хэмээсэн байна.
Ташкент хот 2013 оноос хойш жил бүр гран при тэмцээн зохион байгуулаад байгаа билээ.
Жүдо бөхийн 2021 оны ДАШТ Ташкент хотод болно | ||
Үзсэн: 1211 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.