Шууд Chart

Ц.Содномдорж: Улсын наадмын үеэр гуяны арын булчингийн уут задарсны улмаас барилдаанаа түр зогсоосон

2020-01-17 16:57:18

Монгол Улсын арслан Ц.Содномдорж улсын баяр наадмаас хойш нэг ч барилдаанд зодоглоогүй билээ. Тиймээс энэ талаар тодруулга авсныг уншигч танаа хүргэе.

-МҮБХ-ноос өндөр цолтой бөхчүүдийн барилдааны идэвхийг нэмэгдүүлэх журмыг баталжээ. Журмын талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Гаргасан журмыг нь харсан. Өмнө нь хэрэгжиж байсан журмыг шинэчлээд хэрэгжүүлэхээр болсон байна билээ. Ингэхдээ 37 настай бөх нийт барилдааны 50 хувьд зодоглож байж наадам, цагаан сараар барилдах эрхтэй гэж байна билээ. 35, 36 настай бөхчүүд нийт барилдааны 50 хувьд барилдаад явахад хүндрэлтэй. Өндөр ачаалалтай бэлтгэл даахад хэцүү. аварга, арслан цолтой бөхчүүд бэлтгэл сайтай байж л гарч барилдахгүй бол залуучуудыг давахад хэцүү. Том цолтой бөх нэг хоёрын даваанд унаад байж болохгүй биз дээ. Цолны нэр хүнд гэж бий. Их спортод ч гэсэн 30 гараад л эрүүл мэндээ бодож, тааллаараа тэмцээнд оролцдог биз дээ.

-Та наадмаас хойш нэг ч барилдаанд зодоглосонгүй. Ямар шалтгаанаар барилдахгүй байна вэ?

-Өнгөрсөн жил улсын наадамд барилдаж байхад гуяны арын булчингийн уут задарчихсан. Тэр бэртэл маань одоо л илааршиж байна.

-Допингийн асуудал хэрхэн шийдэгдэх нь өнөө хэрнээ бүрхэг хэвээр байна. Энэ талд та ямар байр суурьтай байна вэ?

-Монголын үндэсний бөхийн холбоо барилдааны идэвхи гэх мэтийн жижиг асуудал хөөцөлдөж байхаар допингийн асуудалд анхаарал хандуулмаар юм. Холбогдох газруудад хүсэлт гаргаж асуудлыг нэг талд нь гаргах хэрэгтэй байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Содномдорж: Улсын наадмын үеэр гуяны арын булчингийн уут задарсны улмаас барилдаанаа түр зогсоосон   
Үзсэн: 806 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй