Шууд Chart

Монголын жүдочид Парисын “Их дуулга”-д хүч үзнэ

2020-01-20 15:49:34

Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан 2020 оны эхний олон улсын тэмцээнээ Францын нийслэл Парис хотоос эхлүүлэх гэж байна.

Парисын “Их дуулга” ирэх хоёрдугаар сарын 8-9-нд болох бөгөөд манай улсаас 21 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох аж.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, А.Бадамгарав, 57 кг-д олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Д.Сумьяа, 63 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнчимэг, ОУХМ Б.Ганхайч, 70 кг-д М.Даваасүрэн, -78 кг-д О.Мөнгөнцэцэг.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд ОУХМ Л.Өнөбoлд, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, +100 кг-д олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар хүч үзэх юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын жүдочид Парисын “Их дуулга”-д хүч үзнэ  
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-08 15:08
Парисын их дуулга 2020 ыг үзүүлэх ТВ - ын хуваарь байна уу

Бидэнтэй нэгдээрэй