Шууд Chart

Зарим компанийн хувьцааны ханш өсчээ

2020-01-22 10:41:00

2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 769,019,391 төгрөгийн үнийн дүн бүхий 570,506 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол даатгал" ХК (CHE+14.99%) болон "Гермес центр" ХК (HRM +8.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ханын материал" ХК (HMK -14.55%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -8.47%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.32 хувиар буурч 19116.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,674,929,293,689.07 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Зарим компанийн хувьцааны ханш өсчээ  
Үзсэн: 1734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй