Шууд Chart

Иван Ярыгиний нэрэмжит тэмцээн өнөөдөр эхэллээ

2020-01-23 13:55:12

ОХУ-ын Красноярск хотод өнөөдөр Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн гран при тэмцээн эхэллээ.

Энэ ням гараг хүртэл тус тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Узбекистан, Молдав, АНУ, Канад, Египет, Грек, Израил, Иордан, Япон гэсэн 14 орны бөх оролцож буй.

Нутгийн эзэн Красноярскийн хязгаараас 26 бөх, ОХУ-ын 96, гадаадын 251 бөх зодоглож байна.

“Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх удаа хүч үзэж байсан билээ.

31 дэх удаагийн тэмцээнд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, гурван медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Одончимэг тэргүүтэй 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг хүч үзнэ.

Өнөөдөр болж буй тэмцээнд дараах тамирчид хүч үзэж байна.

11.00-16.00 – Урьдчилсан барилдаан: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг

16.00-16.30 – Сугалаа: эмэгтэй - 53, 57, 62 кг, эрэгтэй - 65, 79, 125 кг

17.00-19.00 – 1/2 финал: эмэгтэй – 50, 55, 59, 65 кг, эрэгтэй – 57, 61, 70 кг

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Иван Ярыгиний нэрэмжит тэмцээн өнөөдөр эхэллээ   
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй