
Рэйва эриний анхны Хацү башёд Токүшёорюү озэки Такайкэйшёог давснаар анхныхаа түрүүг хүртлээ.
Уг тэмцээнийг их аварга Хакүхо М.Даваажаргал, М.Ананд нар орхисноор өрсөлдөгч багатай болж, Токүшёорюүд маш том боломж гарч ирлээ хэмээн эв.
Үүнээс гадна озэки цол хүртэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас макүшитагаас доош зиндаанд барилдсан. Гэвч 2019 оны гуравдугаар сард жониданд 7 давснаас хойш банцүкэ нь зөвхөн дээшээ ахиж байгаа. Энэ тэмцээний 13 дахь өдөр Японы сүмогийн ирээдүй гэгдэж байгаа Котоновакатай барилдаж давснаар 13 дахь даваагаа авч, сүүлийн хоёр өдрийн үр дүн хамаарахгүйгээр жюүрёо зиндаанд түрүүлэх болзлоо хангасан. Гэхдээ сүүлчийн хоёр өдөр давсан бол шууд дээд зиндаанд дэвших байсан ч бүтэлтгүйтэв. Үүнээс гадна Монголын сүмоч Араваши зодог тайлсан нь төсөөлж байгаагүй мэдээ байлаа. Тэрбээр Монгол Улсын начин, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Лодойн Эрхбаярын хүү билээ.
Хацү башёгийн аваргууд
Макүүчи
Токүшёорюү - Кисэ дэвжээ, 14-1
Жюүрёо
Тэрүнофүжи - Монгол, Исэгэхама дэвжээ 13-2
Макүшита
Кайто – Асакаяма дэвжээ, 7-0
Санданмэ
Юүма – Ономацү дэвжээ, 7-0
Жонидан
Үра – Кисэ дэвжээ, 7-0
Жонокүчи
Нихонянаги – Ономацү дэвжээ, 7-0
Монгол бөхчүүд
Макүүчи
Ёкозүна Хакүхо гэмтэл
Ёкозүна Какүрюү гэмтэл
Маэгашира-3 Тамаваши 5-10
Маэгашира-15 Азүмарюү 7-8
Маэгашира-17 Кирибаяма 11-4
Жюүрёо
Б-1 Чиёошёома Г.Мөнхсайхан 7-8
Б-4 Миторюү Б.Төрболд 6-9
Б-5 Дайшёохо Ч.Шижирбаяр 9-6
З-7 Ичиножёо А.Ичинноров 6-9
З-9 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 10-5
Б-13 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13-2
З-14 Хоошёорюү С.Бямбасүрэн 8-7
Б-14 Сакигакэ Я.Баттүшиг 6-9
Макүшита
Б-10 Гоочёозан Д.Ууганбаатар 1-2-3
З-11 Сэйро А.Өнөболд 3-4
Б-15 Кёкүсоотэн Э.Энхманлай 3-4
Б-24 Кагамио Б.Нанжид 3-4
З-36 Саданохикари Д.Наранцогт 2-5
Б-48 Араваши Э.Дөлгөөн зодог тайлсан
Санданмэ
З-43 Ёошёояма Б.Анхбаяр 5-2
Б-55 Хокүтэнкай Г.Сүхбат 5-2
З-75 Дайтэнма Н.Чинзориг 5-2
Жонокүчи
Б-25 Дэванорюү Т.Тэмүүлэн 6-1
Токүшёорюү анхныхаа түрүүг хүртлээ | ||
Үзсэн: 4423 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.