Шууд Chart

О.Бурмаа Красноярскт дөрөв дэхээ үзүүрлэв

2020-01-27 10:29:06

ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клуб, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн тамирчин, гавьяат тамирчин Очирбатын Бурмаа мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр Красноярскийн дэвжээнээс ийнхүү дөрөв дэх мөнгөн медалиа (2008, 2012, 2013, 2020 он) хүртэж байна.

О.Бурмаа шөвгийн наймд Казахстаны Гулмарал Еркебаеваг, хагас шигшээд Кристина Шумоваг тус тус ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд 2018 оны тус тэмцээний аварга БНХАУ-ын Ван Хуанд 5:7-гоор ялагдсан.

Тэрбээр нанхиадын бөхийг 5:2-оор илүүрхэж яваад барилдааны төгсгөлд дөрвөн оноо алдаж харамсалтай ялагдав. Ийнхүү манай бөхчүүд энэ жилийн “Алтан Гранпри” тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл, нийт 12 медальтай эх орондоо ирэхээр боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Бурмаа Красноярскт дөрөв дэхээ үзүүрлэв  
Үзсэн: 928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй