
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 28 дахь удаагийн тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” спорт хороонд хоёр өдөр болж, медальтнуудаа тодруулав.
УАШТ-ий дүн:
Эмэгтэйчүүдийн 48 кг: 1.Г.Наранцэцэг (Алдар) 2.Э.Гэрэлмаа (Хилчин) 3.Хүслэн (Женко), Н.Баасанхүү (Эрч)
52 кг: 1.Б.Хорлоодой (Хилчин) 2.Л.Сосорбурам (Баянхонгор аймаг) 3.И.Бадамгарав (Алдар), Д.Сарантуяа (Шинэ бадрах)
57 кг: 1.Б.Алтанцэцэг (Женко) 2.М.Халиунаа (Женко) 3.Ц.Хулан (Эрч), Б.Отгонцэцэг (Сүлд)
63 кг: 1.Б.Ганхайч (Алдар)2.Б.Баасанжаргал (Хилчин) 3.Ц.Сүнжидмаа (Женко), Л.Дэлгэрмаа (Хилчин)
70 кг: 1.Ц.Наранжаргал (Женко) 2.М.Даваасүрэн (Боржин) 3.Ц.Батцэцэг (Эрч), Б.Хонгорзул (Алдар)
78 кг: 1.О.Мөнхцэцэг (Алдар) 2.Б.Сайнбуян (Хүч) 3.М.Сугар (Эрч), Ц.Буянжаргал (Женко)
+78 кг: 1.Б.Мөнхтуяа (Хилчин) 2.Э.Гандиймаа (Хилчин) 3.Б.Адъяасүрэн (Алдар), Б.Номинзул (Алдар)
Эрэгтэйчүүдийн 60 кг: 1.Л.Өнөболд (Эрч) 2.Д.Амартүвшин (Хилчин) 3.Ч.Марал-Эрдэнэ (Хангарьд), Э.Ариунболд (Алдар)
66 кг: 1.Г.Хэрлэн (Сүлд) 2.Б.Эрхэмбаяр (Алдар) 3.Д.Төмөрхүлэг (Хилчин), Ё.Басхүү (Хилчин)
73 кг: 1.Ц.Цогтбаатар (Сүлд) 2.Н.Хадбаатар (Хангарьд) 3.Б.Батболд (Хангарьд), Г.Одбаяр (Женко).
81 кг: 1.О.Ууганбаатар (Сүлд) 2.Н.Дагвасүрэн (Хангарьд) 3.Б.Алтансүх (Хурд), О.Улсболд (Эрч)
90 кг: 1.Б.Алтанбагана (Алдар) 2.Х.Цагаанбаатар (Эрч) 3.Э.Түмэннасан (Женко), Б.Тэнгис (Эрч)
100 кг: 1.Б.Серик (Сүлд) 2.О.Хангал (Алдар) 3.Д.Цэрэнням (Хилчин), Б.Түвшинтөгс (Баянхонгор)
+100 кг: 1.Н.Түвшинбаяр (Женко) 2.Ө.Дүүрэнбаяр (Алдар) 3.Б.Тэмүүлэн (Эрч), О.Цэцэнцэнгэл (Женко)
Багийн дүн:
Эмэгтэй: 1.Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны нэгдүгээр баг
2.ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны нэгдүгээр баг
3.Хан-Уул дүүрэг, “Женко” клуб
Эрэгтэй: 1.ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо
2.Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо
3.ТЕГ-ын “Эрчим” спорт хорооны нэгдүгээр баг.
Уг тэмцээнд Ц.Наранжаргал, О.Ууганбаатар, Б.Ганхайч нар зургаа, Н.Түвшинбаяр, Г.Хэрлэн, Ц.Цогтбаатар нар дөрөв, Б.Мөнхтуяа, О.Мөнхцэцэг, Г.Алтанбагана нар гурав, Г.Наранцэцэг, Б.Серик нар хоёр, Б.Хорлоодой, Б.Алтанцэцэг, Л.Өнөболд нар анх удаа түрүүллээ.
Үүнээс гадна Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар 90 кг-д барилдаад мөнгөн медаль хүртсэнээр чанга бөх гэдгээ нотлов.
Тэмцээний шилдэг тамирчнаар эрэгтэйчүүдээс Л.Өнөболд, эмэгтэйчүүдээс Ц.Наранжаргал, шилдэг шүүгчээр олон улсын шүүгч Д.Бадрах нар шалгарав.
Жүдо бөхийн УАШТ-ий нэгдсэн дүнг танилцуулж байна | ||
Үзсэн: 11084 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.