![](/uploads/201403/news/thumb/51d13d186cf62609c05852877ed9d1a3_x3.jpg)
Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг “Сүрьеэгээр өвдсөн тохиолдол бүрийг илрүүлье, эмчилгээнд хамруулъя, эдгэрүүлье” гэсэн уриан дор дэлхий даяараа тэмдэглэн өнгөрүүллээ.
Эрүүл мэндийн яам, ДЭМБ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ХӨСҮТ, Глобаль сан хамтран өчигдөр сүрьеэ өвчний асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
“Иргэд өөрсдийн эрүүл мэндийг хамгаалж, сүрьеэ өвчний халдварт өртөхгүйн тулд жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт сайн дураараа хамрагдах, дур мэдэн өөрийгөө эмчлэхгүй байх, өвдсөн тохиолдолд эмнэлэгт ханддаг байх, эмчилгээгээ бүрэн гүйцэт хийлгэх, эмийг дэглэмийн дагуу уух зэргийг хийж чадвал бид сүрьеэгийн халдвараас хамгаалж чадна” гэж хэвлэлийн бага хурлын үеэр Эрүүл мэндийн дэд сайд хэлсэн юм.
Мөн дэлхий дээр жил бүр есөн сая хүн сүрьеэгийн халдварт өртдөгөөс гурван сая нь сүрьеэгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.
“Сүрьеэгээр өвдсөн тохиолдол бүрийг илрүүлье, эмчилгээнд хамруулъя, эдгэрүүлье” | ||
Үзсэн: 1255 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.