Шууд Chart

Саеид Моллаейдыг Монгол Улсын иргэн болсон нь хууль зөрчсөн хэрэг хэмээн үзжээ

2020-01-29 09:20:01

Монгол Улсын иргэн болсон Саеид Моллаейг Ираны жүдо бөхийн холбоо болон Үндэсний олипийн хорооноос Монголын нэрийн өмнөөс барилдуулахгүй гэж Олон улсын спортын арбитрын шүүхэд /CAS/ хандсан тухай “Judoinside” пэйж хуудаст мэдээлжээ.

Түүнийг Ираны жүдо бөхийн холбооноос гадаад орны өмнөөс барилдах зөвшөөрөл аваагүй учир энэ нь хууль зөрчсөн хэрэг. Тиймээс "Токио 2020 олимпийн наадамд Саеид Моллаей эх орныхоо нэр дээр барилдах ёстой" гэж үзэн өнгөрсөн долоо хоногт шүүх хурал зарлажээ. Одоогоор талууд шүүхийн шийдвэрийг хүлээж буй аж.

Саеид Моллаей нь Монгол Улсын иргэн болох хүсэлтээ 2019 оны сүүлээр Гадаадын иргэн харьяатын газарт ирүүлсэн билээ.

Түүний хүсэлтийг Засгийн газарт танилцуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлснээр Саеид Моллаейд Монгол Улсын иргэншил олгох зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд гаргасан билээ.

Мөн тэрбээр Герман Улсад хамтарсан бэлтгэл хийхийн тулд саяхан Орхон аймагт болсон УАШТ-д оролцоогүй юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Саеид Моллаейдыг Монгол Улсын иргэн болсон нь хууль зөрчсөн хэрэг хэмээн үзжээ  
Үзсэн: 2888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Иргэн [127.0.0.xxx] 2020-01-30 15:16
Үг үсгийн алдаагүй бич л дээ MNB
mal [127.0.0.xxx] 2020-01-30 12:03
battulga ashig sonirhol bsn bh. manai uls bohor tutagui
Зочин [127.0.0.xxx] 2020-01-30 11:19
ҮАБЗ гишүүн, МУ- н ЕРӨНХИЙЛӨГЧ хүн ийм тэнэг !!!! Олон удаа ийм тэнэг үйлдэл хийж бгаа шд . Огцор!!!
Зочин [127.0.0.xxx] 2020-01-29 11:23
Ерөнхийлөгч энэ ираныг их яаруу шийд гаргасан байна

Бидэнтэй нэгдээрэй