Шууд Chart

Озеки Гоэйдо Готаро Сакайгава дэвжээндээ багш дасгалжуулагчаар ажиллана

2020-01-30 08:38:03

Японы мэргэжлийн сүмогийн хүчирхэг бөхчүүдийн нэг озеки Гоэйдо Готаро албан ёсоор зодог тайлах хүсэлтээ Японы сүмо бөхийн холбоонд өргөн барьжээ.

Тэрбээр өнгөрсөн жилийн намар бэртэл авснаасаа хойш амжилт багатай барилдсан. Өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн Хацү башёг таван даваатай дуусгаж, озеки цолоо алдсан юм. Үүнийг нь бэртэл гэмтэлтэй холбоотой хэмээн эмч нь мэдэгдсэн учир сүмо бөхийн холбоо түүний хүсэлтийг зөвшөөрсөн байна.

Тодруулбал зүүн хөлийн шагай нь бэртсэн аж. Ингэснээр 33 насандаа их спортоо орхиж байна.

Сүмогийн замналдаа тэрбээр 696 удаа ялалт байгуулж, 493 удаа ялагдаж, 66 удаа өнжиж байв.

Мөн 2016 оны намрын башёд 15 даваатай ганц ч унаагүй түрүүлж, түүхэн амжилт гаргаж, Эзэн хааны цом хүртэж байсан билээ.

Учир нь 2006-2016 он хүртэл 10 жилийн хугацаанд ганц ч удаа Япон бөх түрүүлээгүй байсан юм. Ямартай ч Гоэйдо Готаро зодог тайлсныхаа дараа Сакайгава дэвжээнд багш дасгалжуулагчаар ажиллах аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Озеки Гоэйдо Готаро Сакайгава дэвжээндээ багш дасгалжуулагчаар ажиллана   
Үзсэн: 1454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй