
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эрэгтэй чөлөөт бөхчүүдийн шинэчилсэн чансааг зарлажээ.
Уг чансаанд эхний дөрвөн байрт бичигдсэн бөхчүүд “Токио-2020” олимпы наадамд эрхээ авч оролцвол сугалаанд салж, өндөр чансаатнууд зөвхөн хагас шигшээ болон шигшээ барилдаанд хоорондоо тулах журамтай аж.
Түүнчлэн оны сүүлчээр жин бүрийн эхний гурван бөх мөнгөн шагнал хүртэх юм. Шинэчилсэн чансааг одоогоор “Нурсултан-2019” ДАШТ-ий алтан медальтнууд тэргүүлсэн хэвээрээ байна.
Монголын бөхчүүдээс энэхүү чансаанд дараах гурван бөх багтжээ. Үүнд 57 кг-д Э.Бэхбаяр 18 оноогоор долоо, 65 кг-д Т.Тулга 20 оноогоор зургаа, 79 кг-д Д.Гомбодорж 14 оноогоор есдүгээр байрт бичигдэж байна.
Ирэх сард болох тивүүдийн АШТ-ий дараагаар чансааг шинэчлэн зарлах аж.
ОУХМ Т.Тулга дэлхийд чансаагаараа зургадугаар байрт бичигдэж байна | ||
Үзсэн: 766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.