Шууд Chart

Рафаэла Силва допингийн шалгалтад бүдэрчээ

2020-01-30 11:15:07

Бразил Улсын шилдэг жүдоч, олимпын аварга Рафаэла Силва өнгөрсөн наймдугаар сард Перугийн Лимад болсон Панамерикийн наадмын үеэр хийсэн допингийн шалгалтад бүдэрчээ.

Тодруулбал түүнээс астма буюу багтраа өвчин эмчлэхэд хэрэглэдэг фенотерол хэмээх хориотой бодис илэрсэн байна. Тэрбээр дээрх тэмцээнээс алтан медаль хүртсэн юм.

Мөн дараа нь Токиод болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Шалгалт өдгөө үргэлжилж байгаа ч түүнд одоогоор ямар нэгэн шийтгэл оногдуулаагүй юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Рафаэла Силва допингийн шалгалтад бүдэрчээ  
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DD [127.0.0.xxx] 2020-01-30 13:32
Нэг сонин бөх яагаад ч юм ерөөсөө таалагддаггүй юм. Сумьяаг хориотой мэх хийж ялаад олимпийн аварга болсон. Тэр үедээ өөрөө тэрийгээ мэдээд уйлах гээд л байж байгаад ялалт өгчихсөн чинь илгэхгүй сонин царайлаад л байсан гар даа. Үүнд нь биш л дээ нэг л худлаа санагдаад байдаг юм хэ хэ

Бидэнтэй нэгдээрэй