Шууд Chart

Дархан аваргын хөнгөн гуниг

2020-01-31 11:37:03

Хөдөөнөөс ирсэн шинэ цэрэг Д.Дамдин улсын наадамд анх барилдан зургаа давахад, алдарт бөх Б.Түвдэндорж, Ц.Чимид-Очир аваргууд "Биднийг залгах бөхийн манлай тодорч байна" хэмээн уулга алдсан гэдэг.

Д.Дамдин аварга төрөлхийн их бяртай бөх байжээ. Ялангуяа хүзүүний бяр тамтаггүй тул их, бага ямар ч хүнийг толгойгоороо сэжихэд овгос хийлгээд л гаргаад ирдэг байжээ. Иймээс түүнийг ид үед нь "гарлаа, дэвлээ, давлаа" хэмээх цөөхөн үгээр тодорхойлдог байсан нь чухамдаа учраа бөхчүүдээсээ хол тасархай байсны илэрхийлэл юм.

Хүч тамирын үзүүлбэр үзүүлж 1953-1981 он хүртэл циркийн Д.Дамдин гэж хэлүүлэн 1973 онд гавьяат жүжигчин цол хүртсэн.

Улсын наадамд тав түрүүлж, тав үзүүрлэн, тав шөвгөрсөн дархан аварга билээ.
Харин энэ зураг 1990 онд аж.

Монголын нууц товчооны 750 жилийн ойн баярт зориулсан хүчит 768 бөхөөс шөвгийн гуравт үлдсэн Д.Дамдин аваргын хүү улсын заан Д.Баяраа залуу аварга Б.Бат-Эрдэнэд дөнгөж унаад байлаа.

Хэдхэн хоногийн өмнө улсын наадмаар мөн л Б.Бат-Эрдэнэд өвдөг шороодсон билээ.
Хурсан олны уухайн дуу намсаагүй харин ч хүч улам түрж байх зуур Д.Дамдин аваргын хормойг салхи дэврүүлж, харин сэтгэл юуг нь хөнгөн гуниг эзэмдэн, гүн бодол дарж хөлийн цэц рүү эргэж байх мөч энд үлдэн хоцорчээ.

Энэ өдрөөс арав гаруй жилийн дараа Д.Баяраа Монгол Улсын гарьд цол хүртсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дархан аваргын хөнгөн гуниг   
Үзсэн: 6361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-02 20:36
Баяраа наадамаар барьцанаас Батэрдэнийг хамар руу нь цохиод заваарч бж билээ
Зочин [127.0.0.xxx] 2020-02-01 13:16
Taarsan bizde baynaa awarga gotc morgoson
Мэндээ [127.0.0.xxx] 2020-02-01 11:35
Тэр жилийн наадмаар энэ хоёр бөх таараагүйлдээ сайхан шаах юмаа
Зочин [127.0.0.xxx] 2020-01-31 14:12
начины найраа гэгч бузар зүйл 1990 оны даншиг наадмаас эхэлсэн билээ Зарим нь улсад 3 давж чадахгүй юмнууд начин болсон доо

Бидэнтэй нэгдээрэй