
Монголын жюү жицү бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Эрдэнэбаатар Азийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.
АНЭУ-ын Абу Даби хотод болсон Азийн жюү жицүгийн холбооны IV их хурлаар түүнийг сонгосон байна.
Тус холбооны баг тамирчид 2019 онд ДАШТ, Ази тив, Гранд слам болон олон улсын тэмцээнээс нийтдээ 420 гаруй медаль хүртсэн нь түүнийг энэхүү албан тушаалд томилогдох гол үндэс болсон гэнэ.
Уг бөхийн төрөл нь манай улсад 12 жилийн өмнөөс үүссэн гэдэг.
Х.Эрдэнэбаатар Азийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ | ||
Үзсэн: 1175 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.